Тавтай морилно уу!

komputeriin tuhai

Хар тамхи

2009-02-13, 13:10

Хий сонсоно хоолойг, чих
rnХэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд
rnУргуулан бодож гиеүрнэ, тархи
rnУдирдлага алдаж тэмүүлнэ, хөл ...
rn
rnТайван байлгахгүй зүрх ядаргаатай
rnТархийг өдөж дарамтална
rnНэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад
rnНэхэх хугацааг гиеүрэн үрнэ...
rn
rn
rn 

Дэлгэрэнгүй...

ойлгохгүй..

2009-02-13, 13:04

Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ
Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ
Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна
Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй
Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч
Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь
Үргэлж шунах сэтгэл орох газаргүй
Өрц дэлдэх зүрх намжих янзгүй

...

Дэлгэрэнгүй...

Би хувирамтгай, уучлаарай

2009-02-13, 12:58

Тоглоогүй, дурласан байсан нь үнэн
Тоогоогүй, чиний нүд дээгүүр зөрсөн
Оройтож, зүрхний зай дүүрчихэж
Одоо би чамд дахин дурлаж чадахгүй

Зүрх сэтгэлийн чинь гэгээн ариуныг ч мэднэ
Зүгээр нэг биш үгсийг чинь ч ойлгож байна
Зөрж чадахгүй нь өөрөөсөө, уучлаарай
Зөрөг зам дахиж огтлолцоно гэж итгэхгүй нь

Орхиод холдсон миний буруу байсан ч
Одоо нэгэнт хожимджээ өөрийгөө ч би алдсан
Ойлгож араас дуудаагүйд би холдон явчихаж
Ондоо нэгэн бүсгүйд зүрхээ нэгэнт алдчихсан...
...

Дэлгэрэнгүй...

9 настай хүү iphone програм бичээд баллаж байна

2009-02-13, 01:22

9 настай Лим Дин Вэн гэх Малайз хүү Сингапурт iphone програм бичээд баллаж байна. Түүний охин дүүдээ зориулаад хуруугаараа зураг зурдаг програм бичсэн нь олон хүнд таалагдаж itunes-с эхний хоёрхон долоо хоногт 4000 гаран удаа татагдсан байна. Бодвол мань эр ч нилээн бурзайсан байх.

Одоо 9 настай тэрээр 2 настайгаасаа л компьютер сонирхож эхэлсэн бөгөөд одоо програмчлалын 6 хэл бүрэн эзэмшсэн 20 гаран төсөл дуусгасан гэдгийг сонсоход гайхалтай биш гэж үү?

Тэр энэ програмаа ердөө хэдхэн өдөрт Pascal дээр хийсэн. Анх PC дээр ажилладагаар хийсэн байснаа одоо iphone дээр ажилладаг болгосон х...

Дэлгэрэнгүй...

Зүлгэн дээр зүгээр нэг үү?

2009-02-12, 14:22

WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography

Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй ...

Дэлгэрэнгүй...

Google Ocean

2009-02-10, 15:30

Google бас л нэг гоё санаа бодож олсон байна. Энэ бол далайн зургийг хавсаргасан Google Earth  Version 5.0.
Ялангуяа далайгүй орны монголчууд компютер-аасаа зөвхөн дэлхийн далайн зургийг хараад зогсохгүй, норохгүйгээр  далайд шумбаж, далайн ургамал амьтны ертөнцтэй танйлцаж болох  боломж нээгдэж байгаа юм. Энэхүү Google Ocean-г суулгаад,  аль нэг далайг олж томруулаад  хулганаараа л далайд шумбаад байж дээ.






- Маш олон далайн сонирхолтой  зураг болоод  Video үзэж сонирхох
- Тусгай хамгаалат...

Дэлгэрэнгүй...

Нүдээ аниад л...

2009-02-06, 11:21

Ж.Батцэцэг

Нүдээ аниад
Аниад л
Ертөнц гэдэг чимээнээс
Зууртаа тасаръя
Гэрэл харанхуйг
Үл ялгахын тулд
Гэнэ сэрэггүй амьдралыг
Түр мартахын тулд
Алган дээрээ байгаа бүгдээсээ
Агшин зуур салахын тулд
Аяа, бас үнэ цэнэтэйг нь мэдрээд
Амиа тавьж хоргодохын тулд
Нүдээ анья

Сормуусаараа нүдээ хучаад
Сох амьдралыг орхиод
Сайн муу хоёр дэнсний
Сайн нь байх гэж
Санаархах
Шунаг сэтгэлээ мартъя
Харцаа нээхээр
Халуун их дуу чимээ
Сайхан муухай
Саваагүй дурсамжууд
Таних танихгүй зүс царай
Таатай таагүй үзэгдлүүд
Холилдон
Хорвоогоор нэг холхино
Ичмээр, огт ичмээрийг
Харахыг...

Дэлгэрэнгүй...

Хэнийг ч би хүлээхгүй..

2009-02-06, 11:21

Н.Оюун-Эрдэнэ

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь...

Дэлгэрэнгүй...

Чамтайгаа л хамт...

2009-02-06, 10:40

Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар

Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор

Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр

Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...

2009.2
...

Дэлгэрэнгүй...

шилэн бөмбөлөг

2009-02-06, 10:26

Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...

2009.2

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Жюль Верн

 Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...

Интернэтийн Тvvх

Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...

Интернэт гэж юу вэ?

Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...

ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 29762 дахь зочин боллоо. Баярлалаа :-)