Тавтай морилно уу!

komputeriin tuhai

Улс төрийн амьдрал

2009-11-22, 02:07

Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хатгалгууд хийгээд байх шиг байгаа. Цахим Өртөө, Орлоо сайтуудаар нэлээн эвгүй эвгүй нийтлэлүүд бичигдсэн байх юм. Мань мэт нь ч одоо яалтай ч билээ. Гэхдээ ярилцаад сууж байхын буруу гэж юу байх вэ дээ Манайхан бодлоо бичээрэй.
...

Дэлгэрэнгүй...

Ганцхан ээждээ унших шүлэг

2009-11-18, 15:01

Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа

Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд...

Дэлгэрэнгүй...

Би Монголоороо Гоёдог

2009-11-18, 14:57

МУГЖ.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсээн...

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо

Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог оо

Тийм ээ би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу сэвэх ү...

Дэлгэрэнгүй...

Хүүхэлдэйн киноноос авхуулаад...

2009-11-17, 01:39

Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг хойш нь тавиад үл өгүүлэн өгүүлэх нь: ( Ободоос сурсан үг )

Хулгай хийхгүй гэж хичээсэн ч зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бүтээлийг хулгайлаад үзчихлээ л дээ. Тэгээд бодлоо. Би энэ киног мөнгө төлөөд үзэх байсан уу? гэхээр ер нь бол үзэхгүй байх магадлал 80-90%. Тэгэхээр угаасаа би мөнгө төлж кино үзэхгүй байж ээ. Харин хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас бас бага зэрэг я...

Дэлгэрэнгүй...

Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг

2009-11-15, 18:40

-Хаа нэгтээ ирж амжилгүй яваа хэн нэгэн охинд зориулаад Моханик хамтлагийн Чи ирээгүй дууг захиалъя.
-Танд түүндээ дамжуулж хэлэх зүйл байна уу?
-Ээ чи ирчих л дээ гэж л дамжуулъя даа Дахиад нэг дуу захиалж болох уу.
-Уучлаарай ганц л дуу захиалах боломжтой.
-Өө уг нь Хөхөө гэрлэх дөхлөө киноны дууг бас захиалмаар байсан юмсан.

Дэлгэрэнгүй...

Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)

2009-11-14, 22:30

Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй намуухан цэв цэнгэг агаарыг уушги, хамар хоёр маань хэт шуналтайгаар сорон бараг л гаргаад дараагийн амьсгалаа авч амжихгүй юм болох шахав. Цасан дээр хэдэн минут хэвтэхэд дуу чимээгүй, аниргүйн дунд эхэндээ чих дүнгэнээд л. Үргэлж элдэв дуу чимээнд байсаар дассан чих өөрийн мэдэлгүй дүнгэнэж шуугиад л. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн үнэхээр амраад, цэнэглэгдээд авах шиг л боллоо. Бас бурхны чихний хажууд их ойрхон очсон санагдсан т...

Дэлгэрэнгүй...

H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

2009-11-08, 16:42

Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи   Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна. Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргий...

Дэлгэрэнгүй...

Вакцин хийлгэх үү?

2009-11-08, 11:16

Flu shots are a mass hoax. Please learn more before you decide for yourself. Flu Vaccines are NOT tested by the FDA, including the H1N1 shots. H1N1 is NOT any more dangerous than a normal flu. Flu shots have NEVER been proven to be effective or have ANY positive impact than if you did not take it. Flu shots HAVE been associated with mental illnesses, neurological disorders, and reduced immune responses.

I don't care what the doctors say or the news media quoting those doctors say. I care about what happens to people. These doctors say what they are taught to say.

Дэлгэрэнгүй...

Цасан будраад л...

2009-11-06, 23:22

Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс...

Дэлгэрэнгүй...

гаргаад чулуудчихмаар

2009-11-06, 01:23

Зүггүйтэж цовхчоод тайван байлгахгүй
Зүрхээ сугалаад гаргаад хаячихмаар
Зүсийг нь ургуулж бодоод байгаа
Зөрүүд тархиа унтраагаад тавьчихмаар
Сайхан түүнийг санах бодлоо
Савантай усаар зүлгээд угаачихмаар...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Жюль Верн

 Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...

Интернэтийн Тvvх

Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...

Интернэт гэж юу вэ?

Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...

ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 29762 дахь зочин боллоо. Баярлалаа :-)