Тавтай морилно уу!

komputeriin tuhai

Яг одоо л би үнсмээр байна

2010-04-05, 23:42

Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...

Дэлгэрэнгүй...

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

2010-04-04, 11:25

http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...

Дэлгэрэнгүй...

Зарим хэрэгтэй утасны дугаарууд

2010-04-03, 19:02

БГД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 362539
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 70150052
СБД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН -350793
СХД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 685065
ХУД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 341003
ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН 70110279
ТҮРГЭН ТУСЛАМЖ - 103
ХАЛДВАРТЫН ТҮРГЭН- 100
ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- 450097
ТҮЛЭНХИЙН ТӨВ 70135032
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ - 1908, 313838
КЛИНИКИЙН 1-Р АМАРЖИХ ГАЗАР - 70111416, 70111417, 70111418, 70111419, 70111420
КЛИНИКИЙН 2-Р АМАРЖИХ -324495, 321451
КЛИНИКИЙН 3-Р АМАРЖИХ ГАЗАР - 70164401, 70164406, 70169075
УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ - 329648, 323857, 323230
КЛИНИКИЙН 2-Р НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - 701502...

Дэлгэрэнгүй...

Нярай хүүхдийн хамар цэвэрлэх

2010-04-03, 18:56

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэм...

Дэлгэрэнгүй...

Ц.Хулан "Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!"

2010-03-29, 14:16

Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг ха...

Дэлгэрэнгүй...

Эмүжин

2010-03-29, 14:01

Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16 Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ган...

Дэлгэрэнгүй...

Firefox 3.6 хурдан шинэчлээрэй

2010-03-29, 10:24

Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.



Шинэ хувилба...

Дэлгэрэнгүй...

Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна

2010-03-23, 17:21

Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихэсчээ. Нийт эмэгтэйчүүдийн 35хувь нь өвчний эх үүсвэр болох вирустай байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин бэ?

Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Юунаас болж хорт хавдар үүсдэг юм бэ?

-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй нь, хүний папиллом вирусээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох,...

Дэлгэрэнгүй...

Итгэхгүй

2010-03-22, 22:22

Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...

Дэлгэрэнгүй...

GIMP - зураг засварлагч төлбөргүй програм

2010-03-19, 13:37


Adobe Photoshop програмыг мэдэхгүй юм гэхэд сонсоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй байх аа. Монголчууд маань ч маш өргөн хэрэглэдэг. Гэвч энэ програм маань нэг бүр нь 600$-900$ америк долларын үнэтэй байдаг. Бид элдэв аргаар хулгайлж хэрэглэдэг боловч үүнийг дагаад вирус, хугацаа нь дуусах гээд олон асуудал тулгардаг. Тэгвэл энэ програмын хийж чадах ихэнх зүйлийг хийж чаддаг ямар ч төлбөргүй нээлттэй эх бүхий GIMP (GNU Image Manipulation Program) гэдэг програм байдаг. Тэр бүр хүмүүс мэддэггүй ч зарим талаараа photoshop програмаас ч тавуу талуудтай энэ програмын маань хөгжүүлэлт Google-ээс дэмжлэг авахаар болжээ. Google-н оюутнуудын зуны амралтын тэтгэлэгт хөтөлбөрт дэмжигдэж спонсорлуулан хөгжих болсон байна. Энэ оны намар эцэслэн гарах 2.8 ...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Жюль Верн

 Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...

Интернэтийн Тvvх

Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...

Интернэт гэж юу вэ?

Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...

ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 29708 дахь зочин боллоо. Баярлалаа :-)