226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?
Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо:
"2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент...
Вакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)
Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа.
PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна.
Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл...
Амиа хорлох
Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан
Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад
Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа
Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм
Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм
Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү
Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү...
Хашрахгүй ээ
Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл...
Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярла...
Улс орны талаарх бодол, мөрөөдөл
Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна...
Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн...
Сүнжидмаа /Монгол ардын дууны домог, үг/
Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг...
Талд унасан жавар /Монгол ардын дууны үг/
rnТашуур алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnТанхил өсгөсөн намайгаа болбол
rnТархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай
rn
rnУуланд унасан жавар салхи нь
rnУурга алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnУхаан суугаагүй намайгаа болбол
rnУурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn
rnАрилжаа сураагүй морийгоо болбол
rnАмы нь татаад юугаа хийх вэ ай хө
rnАжил сураагүй намайгаа болбол
rnАашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn
rnЖороо сураагүй морийг болбол
rnЖолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай
rnЗовлон үзээгүй намайгаа болбол
rnЗ...
Ардын дуунуудын домог, түүхээс
Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.
1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар б...
Хүрэн толгойн сүүдэр /Монгол ардын уртын дуу/
Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.
Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)
Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна. ...
Шалзат баахан шарга /Монгол ардын уртын дуу/
Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө
Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай
Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ
Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.
Арын уул...
Найр, хуриманд дуулдаг ба цээрлэдэг дуунууд
Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.
Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.
Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.
Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй...
Шинэ нийтлэлүүд
Жюль Верн
Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...
Интернэтийн Тvvх
Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...
Интернэт гэж юу вэ?
Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...
ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?
Романтай адил эссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...







